Уг нь Шинэ жилийн модоо бараг арав өдрийн өмнө чимсэн юмл даа. Гэтэл хэд хоног нэтгүй газар ажилаар явхаар болоод зурагнуудаа оруулж амжаагүй, мөн банжигийн шинэ жилээр байгаагүй болохоор шинэ жил ямар болсон бол , банжигчид маань юу бичсэн бол гэсээр яаран яаран, санан санан орж ирлээ шүү дээ. Элдэв сонин ихтэй байгаа байхдаа одоохон үүнийг оруулчээд банжигийн найзуудаараа хэснээ. Яг ажилд явдаг өдөр Gump-аас зурвас илгээсэн байна. Яаралтай асуух зүйл байна гээд илгээсэн байхад одоо хариу явуултай биш дүүгээсээ уучлалт гуйхаас, гамптай тааралдвал миний өмнөөс уучлалт гуйчихвал сайн байна шүү найзуудаа.
Ингээд үүднээсээ эхэлнээ. Гадна үүдэндээ нэг ийм том дугуй чимэг хийгээд зүүчихлээ. Цулгуй цагаан хаалга өнгө ороод л явчихлаа.


Дотор гэрийнхээ хаалганы гадна дотор хоёр нь ийм төрлийн дугуй чимэг хийгээд өлгчихлөө. Дээрхээс арай жижиг хэмжээтэй.


Дугуй чимэглэлээ хийхдээ янз бүрийн хэмжээтэй цэцэг жимсээр гоёлоо. Дөлгөөн аниа шигээ гоё амьд цэцэг тариж чадахгүй болохоор баахан хиймэл цэцэг гэртээ тарилаа.

Fire place- ээ бас гоёсон . Эндэхийн хүмүүс оймс өлгөчихдөг юм билээ, бас жижгхээн оймс өлгөчихсөөн.


Бас болоогүй ширээн дээрээ цэцэг ургуулсаан.

Чимсэн гачуур мод маань зураг нь нэг тиймхэн гарсан байнаа.


Өвлийн өвгөн аав маань бэлгээ барисаар орж ирнээ.

Шинэ жилийн баяр болно гэхээр л сэтгэл сэтгээд гоё байдаг даа. Та бүхэн ч бас л сэтгэл өөдрөг байгаа, ингээд үүнийг үзэж манайхаар зочилсон бүх хүмүүсдээ баярын мэнд хүргье.
Болжко маань цасны зураг оруулаачээ гэсний дагуу шуурхай орууллаа.







манай энд иймэрхүү л цастай байна даа найзаа.

Сэтгэгдэлүүд:
нээрээ хэдүүгээр наашлахын...зурвасдаарай хө
Сэтгэгдэл үлдээх: