Сонирхоод үзээрэй

..

Baked ham

                      Baked ham

Энд ирээд харж байхад айлууд талархалын баяраараа цацагт хяруулаа жигнэж харин зул сарын баяраар   утсан гахайн мах жигнээд л зочидоо дайлдаг юм билээ. Мэдээж хажууд нь төрөл бүрийн хольц, жимс  ногоо , амттан гэх мэт зүйл байдаг л даа.  Миний амьдарч байсан айлууд л яг адил л хийдэг байсан юм. Ингээд   зул сарын баяр дөхөж байгаа учраас энэ удаад утсан гахайн гуя  мах жигнэх  тухай оруулья гэж бодлоо. 

Орц.

      

Нэг бүтэн гахайн утсан мах ( Smoked ham)

1 лааз хан боргоцой жимс

8 ширхэг тоор жимс

1,5 аяга бор элсэн чихэр

5 х.халбага зөгийн бал

ХИЙХ.    Цахилгаан зуухаа 350 F- дээр халаана.  Гахайн утсан махаа  хавтгай шилэн жигнэх савандаа хавтгай талаар тавиад дээгүүр нь мөнгөлөг цаасаар бүрээд 1 цаг жингэнэ. 

Жигнэж байх хооронд гахайн махаа амт оруулах мөн хүрэн өнгөтэй болгох хольцоо бэлтгэнэ.  Элсэн чихэр, зөгийн бал, хан боргоцойн шүүснээсээ бага зэрэг хийгээд элсэн чихэрээ уустал сайн хутгана. Элсэн чихэр уусаад өтгөрсний дараа хан боргоцой,тоороо нэмээд хутгаад  бэлтгэнэ. 

Гахайн махаа нэг цаг жигнэсэний гаргаад бэлтгэсэн өтгөн холимогоо гадуур нь эргэн тойрон  сайн  түрхэж өгөөд үлдсэн бүх холимогоо савандаа хийгээд дахин цахилгаан зуухандаа 1 цаг нэмж жигнэнэ. Энэ удаад мөнгөлөг цаасаар бүрэхгүй жигнэнэ. Жигнэж байх хугацаанд хоер удаа зуурмагаа эргэн тойрон түрхэнэ. 

 

Ингээд гаргаад хэсэг хөргөөд том тавганд гаргаад  нимгэн зүсээд идэх хэмжээгээрээ таваглана.

Тавтай зооглоорой.

Сэтгэгдэлүүд:

1. chabu (зочин) | 2008-12-24 05:01:23
sain uu martha, yunii massage gar bas yumaa tsutstal hiinee geed delhiigeer zarlav aa? ha ha
ene sm.ham ch yanztai haragdaj baina daa, room baisan boo,idmeer l baina.
2. Martha | 2008-12-24 05:21:16
Hey sainuu,ham hiij ideerei,amttai shuu.yagaad neree short bolgochihson be
3. Martha | 2008-12-24 05:25:13
bogino ner hi amarch yumuu,
4. monjigo | 2008-12-24 05:27:14
oo estoi goe tegej bgaad hiij idne ee... shuls goojiv he he..
5. chabu (зочин) | 2008-12-24 05:27:59
yadraad baina aa, ha ha.
ingehed manai harin yag oorsdoo ingej beled ideegui yum baina shuu, daraa hiilgene ee.
6. SSunday | 2008-12-27 04:47:47
Сайн уу, Марта. Утсан гахайн мах гоё харагдаж байна аа.
7. . (зочин) | 2008-12-27 05:08:47
chamaig idmeer bainaa, marta
8. Sono78 (зочин) | 2009-01-01 01:32:37
Сайн уу Марта?

Ирж буй шинэ оны мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Ирэх онд гал тогоо тань амттан, тэргүүтнээр улам их дүүрэн байж зочдын тоо тань өнөр болтугай гэж ерөөе.

Шинэ оныхоо баярыг сайхан тэмдэглээрэй Марта, баярлалаа.
9. altargana | 2009-01-01 13:32:36
шинэ оны мэнд хүргэе. Ирж буй ондоо амттай сайхан хоолоороо данддаа дайлж байгаарай
10. ... (зочин) | 2009-01-05 17:50:12
hi sorry yum asuukh gesiin 350F ni manai mongold bdag zuukhuudiin kheden gradus ve 200? 180?
11. Martha | 2009-01-05 22:33:56
шинэ оны мэнд хүргэсэн та бүхэндээ баярлалаа, ингээд бас зөндөө хоол хийхийг хичээнээ.


асуулт асуусан зочинд: 350F нь 180C шүү.
12. SSunday | 2009-01-07 07:26:34
Сайн уу, Марта. Шинэ оны час халуун мэнд хүргэе. Он солигдох торгон агшинд утсаар ярьсан Болжко та 2-тоо маш их баярласан шүү. Хэхэхэхэ, толгой тархи сайн биш байгаад олигтой ярьж чадаагүйг минь уучлаарай.
Шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай байхыг хүсье ээ.
13. Martha | 2009-01-08 03:58:08
Sunday- chas haluun bayriin mend chin ih haluun yumaa,Bayrlasan shuu.chamd bas amjilt husie.
14. delgeen | 2009-01-08 04:31:09
za eniig xiine ee bayarlalaa oroitson ch gesen shine jiliin mend shvv xi xi
15. Martha | 2009-01-08 04:36:58
delgeen-d bayarlalaa, shine jiliin mend bas hurgie.hehe.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.