Энд хүйтэн болоод халуун шөл хийе гэж бодоод нэг иймэрхүү шөл хийснээ оруулав.
Орц.

3 ширхэг дунд зэргийн улаан төмс
2 аяга ус
1 сонгино
3 Х.халбага масло
3 Х.халбага гурил
3 аяга сүү
1/2 цайны халбага элсэн чихэр
1 аяга шар бяслаг (Chedder cheese)
1 аяга утсан мах (Cooked ham)
хар пэрц, мөн улаан хатаасан пэрц амлагчаар хийнэ.
ХИЙХ. Төмсөө арилгаад хоёр см орчим том дөрвөлжин хэрчиж чанаад уснаас нь шүүгээд бэлэн болгоно. Сонгиноо цэвэрлээд жижиг дөрвөлжин хэрчинэ. Дунд зэргийн гал дээр шөл хийх савандаа маслоо хайлуулаад сонгиноо зөөлөртөл жигнэ. (борлуулахгуй). Одоо гурилаа, мөн хоёр төрлийн пэрцээ нэмээд хутгаад гурван минут орчим чана.
Дээр нь төмс, ус, сүүгээ нэмээд хутгана, ингээд утсан мах, бяслагаа нэмээд зөөлөн гал дээр 25 минут орчим буцалгана. Энэ хооронд хэд хэдэн удаа хутгаарай.

Ингээд таваглаад талхтай эсвэл кракэрстэй идвэл зүгээр.


Тавтай зооглоорой.

Сэтгэгдэлүүд:
chunky soup onoodor yag l nudee olohoor baina daa, tsasandaa daruulaad suuj baigaa bidend
Бэлэн болсон зурагаа оруулаарай харахаар амттай байдын шүү. Нээрээ та тахиан махаар хийх гоё зөөлөн хоол оруулаач...хэхэ
zurag ni gesnees arai boloogui l baina uu, hool maani?
esvel zoolon tahian mahaar hiih hool?
anda ali utgaar asuuv aa?
Сэтгэгдэл үлдээх: