Орц.

1/2 аяга жижиглэн хэрчсэн cranberry жимс (шинэ жимс эсвэл хатаасанг орлуулж болно).
1/3 aяга элсэн чихэр
1 аяга эрдэнэшишний гурил (Cornmeal)
1 аяга гурил
1 х. халбага baking powder
1/2 ц. халбага сод
1/2 ц. халбага давс
1 аяга сүү
2 ш өндөг
2 ц. халбага масло
ХИЙХ ДАРААЛАЛ. Цахилгаан зуухаа 425 градус F (220градус C) дээр халаана. Хэрвээ шинэ жимс хэрэглэж байгаа бол хэрчсэн жимс дээрээ нэг цайны халбага орчим элсэн чихэртэй холиод аяганд хийгээд тавина. Зуурмагт хэрэглэх элсэн чихрээс тусдаа нэмэлт чихэр шүү. Хатаасан жимс хэрэглэж байгаа бол өөрөө чихэрлэг учраас элсэн чихэр нэмэх шаардлаггүй. Одоо зуурмагаа бэлтгэнэ. Хуурай орц болох эрдэнэшишийн гурил, гурил, сод, нунтаг, давсаа зуурмаг зуурах саванд хийгээд бүгдийг сайн холь. Шингэн орц болох өндөг, сүү, хайлуулсан маслоо хоорнд нь сайн холиод одоо хуурай орцнууд дээрээ нэмээд талхны зуурмаг болгоно. Хамгийн сүүлд жимсээ нэмээд хутгана.
Талх барих дөрвөлжин хэмжээтэй саваа тослоод талхны зуурмагаа хийнэ. Ингээд урдчилан халаасан цахилгаан зуухандаа хийгээд 20 минут жигнэнэ.

Гаргасны дараа бүрэн хөртөл нь саванд нь байлга. Хөрөнгүүт дөрвөлжин зүсээд талх бэлэн болно.

Хийгээд үзээрэй амттай талх шүү.

Сэтгэгдэлүүд:
amidral-d 325 gedeg maani 160 degree C shuu, bi zasaad bichsen baigaa. Maslo bied muu gej duulaagui yum bna,hervee maslo hiihgui gevel urgamliin tosoor orluulaarai, daraagiin udaa ch chadna, amjilt,tegeed bas hariu bicheerei.
hyn oor shigee yum hiidiin gesen, Martha ch hiideg goe yumnuud shigee goe hyn baihaa.
bi odoo yu ve ,neg muuhai arguun budaatai huurga hiiseer baigaad teryyn shigee boljoogoo baihaa he he(ter hiideg budaatai huurgandaa durgyi gej yavaa,amsahaas ch tyvgetei he he) tiim neg hoolond jigteihen durtai hyn manaid baidiim l daa :p
Сэтгэгдэл үлдээх: