Сонирхоод үзээрэй

..

Утсан мах өргөст хэмхний зууш

Орц. 

2-3 ширхэг дарсан өргөст хэмх

6-8 зүсэм утсан мах  (pastrami)

1/2 aяга майонэз ба цөцгий

4 ширхэг хар чидун жимс (olive)

1 багц шинэ цагаан лууван  (radish), саладны байцаа,

ХИЙХ ДАРААЛАЛ.  Өргөст хэмхээ уртын дагуу зүсээд 6 хэсэг болгоно.  Утсан махаа хүнсний дэлгүүрийн жижиглэн худалдаалдаг хэсэгт өөрийн сонгосон хэмжээгээрээ хэлээд зүсүүлээд авахад болно. Ойролцоогоор 3 мм зузаан, 12x18 см гэсэн харьцаагаар зүсүүлж авсан.  Хар чидун жимсээ жижиглэн хэрчинэ,  цагаан луувангаа угаагаад дундуур нь хуваана.  Майонэзаа цөцгийтэйгээ холиод хутгана. Ингээд бүгдийг бэлтгээд ороомог хийхэд бэлэн болгоно. 

 

Одоо утсан махан дээрээ майонэзаа эхэлж жигд түрхэж тараагаад хар жимсээ бага зэрэг цацаад  дээр өргөст хэмхээ нэг захад нь тавиад орооно. 

 

Ороомогныхоо төгсгөлийг тогтоохын тулд цагаан лууван хатгасан модны үзүүрээр ороомогоо хатгаж тогтооно.  Мөн ороомогоо хоёр хэсэг хувааж арай бага хэмжээтэй хийж болно.

Одоо саладны байцаагаа тавганд тавиад утсан махтай өргөст хэмхний ороомогоо дээр нь тавина.

Тавтай зооглоорой.

Сэтгэгдэлүүд:

1. танхил | 2009-02-10 00:53:00
гоё харагдаж байна шүү
2. Гүзээ өвгөн | 2009-02-10 02:12:32
ayaya saihan haragdaj bna shu hiihed ch amarhiin
3. Namara | 2009-02-10 09:07:18
Гоё хялбар хоол байна. Гахайн яг ийм чанасан утсан мах монголд харагддаггүй шүү. Орлуулж болох байхаа
4. buyan (зочин) | 2009-02-10 09:14:22
danda amttai hoolni hiihed hyalbar jor oruulj bdag Martha-da bayarlala.. bi chinii zaasan tuna zagasni salat-g odo bnga hiideg bolson.. amsaj uzsen hun burt taalagdaj yaj hiideg-g asuudag shu..
5. Martha | 2009-02-10 23:02:51
bayarlasan shuu unshigchiddaa,,dagaad hiigeed baigaarai.
6. duba33 | 2009-02-18 01:01:18
napelion biluu tort-iig yaj hiidgiig zaagaad ogooch tegeh uu?
7. Zuka (зочин) | 2009-02-27 15:21:19
Redisknii orond ideh durtai jijighen ulaan loolior orluulj boloh yum shig sanagdlaa....Goe yumaa....

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.