Сонирхоод үзээрэй

..

CHEESECAKE

                         Миний дуртай Cheesecake

Орц.

1 аяга жигнэмэгний үйрмэг (Graham Cracker crumbs)

4 ц.халбага буюу хайлуулахаар 1/4 аяга масло

1 ц. халбага элсэн чихэр

2 аяга түрхэдэг бяслаг (cream cheese)

1/2 аяга элсэн чихэр

1 ц. халбага крахмал (cornstarch)

1 ц. халбага ваниллын ханд (vanilla extract)

1 ширхэг өндөг

1/2 аяга цөцгий (sour cream)

ХИЙХ ДАРААЛАЛ.    Эхлээд сууриа бэлтгэнэ.  Жижиг саванд эхний гурван орцоо хийгээд  хайлуулсан маслоо жигнэмэгний үйрмэг, элсэн чихэртээ жигд шингэхээр хутгаж шингээнэ.  Энд би  бэлэн  жигнэмэгний үйрмэг  аваад хийсэн, харин бэлэн жигнэмэгний үйрмэгний оронд өөрөө үйрмэг бэлтгэж бас болно.  Өндөгтэй бутрамтхай жигнэмэг  аваад цахилгаан үйрүүлэгчээр үйрүүлж болно, эсвэл зузаахан гялгар уутанд хийж байгаад гурилын элдүүрээр хэд элдэхэд бутарсан үйрмэг болно .

 

Ингээд хуурай үйрмэг маань чийгтэй үйрмэг болохоор нь жигнэх шилэн хавтгай савандаа ёроол болон хажуу ханаар нь жигд  бага зэрэг дарж тарааж нягтруулаарай.  Хавтгай суурьтай хэмжигчээ ашиглаад дарж нягтруулна.

 

 Шанзаа бэлтгэх хооронд нягтаршуулсан сууриа хөргөгчнийхээ хөлдөөгчид хэсэг байлгана.

Томхон саванд түрхдэг бяслагаа хийгээд хутгагчаар зөөлөртөл хутгана. Дээр нь элсэн чихрээ нэмээд бас дахин хутгана.  Одоо крахмал, ванила нэмээд хэсэг хутгаад өндгөө нэмээд бас хэсэг хутгана,  хамгийн сүүлд цөцгийгээ нэмээд хутгана. Өөрөөр хэлбэл орц болгоноо нэг нэгээр нь нэмэх болгондоо сайн хольж хутгана гэсэн үг. 

Иймэрхүү болно. 

 

 Одоо сууриа гаргаад бэлтгэсэн шанзаа дээр нь хийгээд жигд тараана. 

 Цахилгаан зууханд 350 градус F буюу  180 градус С дээр халаагаад 35-40 минут жигнэнэ. 

 Гаргаад бүрэн хөргөсний дараа  өөрийн сонгосон жимсний зуурмагаа жигд тарааж түрхэнэ. 

 Дагаад хийцгээ бүсгүйчүүдээ

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. SSunday | 2009-02-19 07:53:41
Сайн уу, Марта.Би ч гэсэн cheesecake-д дуртай шдэ. Чамайг дагаад хийсээн,ккк. Гоё харагдаж байна. Баярлалаа, Марта.
2. Martha | 2009-02-20 00:35:56
sainuu Sunday,bas neg cake oruulsan shuu hiigeerei, naizaa.
3. SSunday | 2009-02-20 09:30:34
Харин тийм байна. Би турах гээд оролдоод байхад чи гоё гоё амттан оруулаад байхымаа, хэхэхэ.
4. debe | 2009-02-20 11:57:41
eniig chin bi dandaa abch iddeg shde
hehe
aimar goe amttai
uuruu hiij chadna gej tusuulj bsangui hehe
ene bayslag geed bhiin ene n yu gsn ugiin be?
ymarhuu bayslag bilee
busgui min
5. Hilde | 2009-03-15 16:04:17
... jignemegiin uirmegeer hiih ni bas zugeer l yum bna.. bi uuruu suuriig ni belddeg jaahan ajil ihtei baidiin. tegjiigaad chiniiheer hiij uznee
6. bayar (зочин) | 2009-04-14 02:01:34
sain uu?marta chinii joroor xiix gesen bas ergelzeetei ym garaad asuuj bna aa jishee n 2 ayaga cheese gexeer yamar ayagaaar xemjix vee bolj ugvul gr-g n baragtsaalaad ch xamaagyi toogoor bichij baigaach tegex yy vvniig l chamaas xvsex bna bas uur shine ym nemeerei chamd amjilt xvsii

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.