Орц.

1 хайрцаг бялууны гурил (Chocolate cake mix)
1 аяга ус
3 ширхэг өндөг, мөн 1 ш өндөгний цагаан
1/2 аяга ургамлын тос
1 лааз чихэртэй өтгөрүүлсэн сүү (Sweetened condensed milk)
3 х. халбага масло эсвэл маргарин
1/3 аяга хушга самар (Pecan cамар, хушганы төрөл гэхдээ арай илүү амттай,)
1/3 аяга коконы цагаан үйрмэг (coconut)
1 цайны халбага ваниллын ханд (vanilla extract)
ХИЙХ ДАРААЛАЛ. Цахилгаан зуухаа 350F буюу 180C дээр халаана. Бялуу жигнэх хавтгай хоёр ширхэг дугуй саваа сууурь болон ханаар нь маслаар нимгэн тослоод халбага гурил цацаад тосолсон бүх хэсэгт наалдахаар жигд тараагаад илүүдэл сул гурил үлдээхгүйгээр асгана. Ингээд саваа бэлдчихээд бялууныхаа зуурмагаа бэлтгэнэ. Томхом саванд бялууны гурилаа хийнэ, шингэн орц болох ус, 3 ширхэг өндөг, ургамлын тос, молоконоосоо 1/3-ийг нь авч нэмээд сайн хутгана. Одоо шингэн хутгасан орцоо гурил дээрээ нэмээд бүгдийг хутгаад зуурмаг болгоно. Цахилгаан хутгуураар хутгаж өгвөл сайн.

Бэлтгэсэн бялуу жигнэх савандаа хоёр хуваагаад хийнэ. (тосолж бэлтгэсэн сав зуурмагны хажууд харагдаж байна). Ингээд урдчилан халаасан цахилгаан зуухандаа 40-45 минут жигнэнэ. Шалгахдаа голд нь чигчлүүр модоор хатгахад модонд гурил наалдахгүй цэвэр гарч ирвэл бүрэн болсон байна.

Бялуугаа жигнэж байх хооронд бялууныхаа шанзаа бэлтгэе. Дунд зэргийн гал дээр жижиг саванд үлдсэн өтгөрүүлсөн сүү, нэг ширхэг өндөгний цагаан , масло хийгээд хутгаж өтгөрүүлнэ. Ойролцоогоор 6-8 минут орчим. Одоо самар, коконат, ваниллын хандаа нэмээд хутгана.

Ингээд хөргөнө. Бялуугаа болохоор нь гаргаж бас хөргөнө. Хөрсөний дараа шанзаа хоер ширхэг бялууны хооронд хэсгийг нь асгаж тараагаад үлдэсэнийг нь дээгүүр нь түрхэж тараана.
Энэ эхний үе


Ингээд л бэлэн боллоо. Зүсээд хажууд нь халбага мөхөөлдөс тавиад идээрэй.

Сэтгэгдэлүүд:
зургийг нь харахаар аманд амт нь мэдрэгдээд байвал яахууу
idmeer sanagdaj bn shu
amttai haragdja bainaa?
бялууны шоколадтай гурил нэг байгаан...харин шанзаа арай монголчлоод хийчнээ, эндхийнхээ дэлгүүрт байдаг юмнуудаар, амралтын өдрөөр хийчээд харуулнаа за Марта эгчээ
ene ruu zaaval orj uzeerei za
Сэтгэгдэл үлдээх: