CHICKEN STIR FRY
Орц.

0.5 кг Тахиан цээж мах
2 аяга хэрчсэн цэцэгт байцаа (cauliflower)
2 аяга хэрчсэн броколли (brocolli)
0.3 кг соёолж
1 ширхэг лууван
тал дугуй сонгино, нэг хумс сармис
4-5 ширхэг ногоон урт сонгино
3 х. халбага ургамлын тос
5 х. халбага амтат цуу (soy sause)
1/2 ц.халбага давс, пэрц,
Агшаасан будаа
ХИЙХ ДАРААЛАЛ. Тахианы махаа шоо дөрвөлжин хэрчээд, хайруулын тавгандаа тосоо халаагаад хэрчсэн махаа боролтол нь шарна. Тавганд гаргаад ногоогоо хууртал хэсэг байлгана. Сармисаа жижиг, сонгиноо урт гонзгой хэрчээд тахиан мах шарсан тосондоо нэмээд давсаа цацаж сонгиноо зөөлөртөл шарна.

Одоо үлдсэн ногоонуудаа нэмээд 5-6 минут орчим хуурна. Ногоонуудаа хэт зөөлрүүлж болохгүй. Ингээд урд шарсан тахиан махаа нэмээд мөн цууг пэрцээ нэмээд сайн хутгаад таван минут орчим хуурахад болно. Хуургаа хийж байх хоорондоо будаагаа мэдээж агшаана.

Ингээд жигнэсэн будаатайгаа хачирлаж таваглана. Таваглаад нэмэлт цуугаар амталж болно.

Тавтай зооглоорой.

Сэтгэгдэлүүд:
сар шинийн мэнд хүргье хө
Сар шинийн мэнд сайхан шинэлсэн үү та
Boljkogiin blog ruu oroh geed bur chadahgui yum, endees eroosoo boldogguiee.
Намарын зөв шүү. Шинэ соёолж үзүүрийг нь тайрах шаардлагагүй, харин хэрэв муудсан бол тайрч авдаг байх.изабэлээ, хэ хэ.
Сэтгэгдэл үлдээх: