Орц.

0.5 кг үхрийн гараар татсан мах
1 ш дугуй сонгино
4 ш урт ногоон сонгино
6-8 ш цагаан мөөг
3 ц.халбага яншуй (parsley )
1/2 ц.халбага синэман ( cinnoman)
1 х.халбага гурил
1 аяга үхрийн шөл ( beef broth )
1 аяга улаан вино
2 ц.халбага улаан лоолны нухаш эсвэл кэтчуп орлуулж болно.
1/2 ц.халбага давс,пэрц тус бүр
4-6 ш дунд зэргийн темс , том бол 2 байхад бараг болно. Би хийхдээ 2 том төмс л авч хийсэн.
2 х.халбага масло төмсний нухашдаа хэрэглэхээр
1 аяга бяслаг бүрэхээр
ХИЙХ ДАРААЛАЛ.
Эхлээд махаа гараараа татаад хайруулын тавгандаа бага зэрэг тос халаагаад махаа борлуулна. Зөвхөн гадна талыг нь борлуулна бүрэн болгохгуй, дараа чанана. Одоо тавганд гаргаад тавина. Гараар махаа татаж хийхээр бэлэн татсан мах шиг бөөгнөрөхгүй арай илүү тохиромжтой байдаг юм.
Дугуй сонгиноо дөрвөлжин хэрчинэ. Махаа борлуулсан хайруулын тавгандаа бага зэрэг тос нэмээд хэрчсэн сонгиноо зөөлрүүлнэ. Лууван мөөгөө цэвэрлээд луувангаа шоо дөрвөлжин мөөгөө хавтгай хэрчээд сонгино дээрээ нэмээд борлуулна.

(энэ дээрх зургийг буруу авсан бна.)

Одоо давс, яншуй, синэман, улаан лоольны нухаш, гурилаа нэмээд сайн хутгаад улаан вино, үхрийн шөлөө нэмээд буцалгаад тавганд гаргасан махаа нэмээд зөөлөн гал дээр 30 минут орчим жигнэ.

Махаа болгож байх хоорондоо төмсөө арилгаж жижиглээд давстай усанд чанаад шүүгээд төмс чанасан савандаа хийгээд масло нэмээд нухна. Ногоон сонгиноо хэрч.

Одоо цахилгаан зуухаа 400 градус F буюу 200 градус C-д урдчилан халаана. Махаа болоод шөл нь өтгөрөөд ирэхээр нь гаргаад дөрвөлжин хавтгай савандаа бүгдийг тарааж хийгээд дээр нь урд бэлтгэсэн төмсний нухашаа жигд асгаж тараагаад ногоон сонгиноо бас тараана.


Одоо нэг аяга орчим бяслагаа жигд тараагаад урдчилан халаасан зуухандаа хийгээд 20-25 минут жигнэнэ. Энэ нь үнэндээ чанаад байх юмгүй бүгд урд болсон, бяслагаа хайлуулаад төмсний нухашаа халааж байгаа гэсэн үг.


Ингээд гаргаад хэсэг байлгаж байгаад дундуур нь зүснэ. Ойролцоогоор зургаан хүний орц болно.

Тавтай зооглоорой.

Сэтгэгдэлүүд:
би өнөөдөр хийсэн хоолоо сэтгэгдэл дээр бичнэ ээ хэ хэ
орц
-chicken breast 3 shirheg
-mushroom sauce
-sour cream
-bacon
ih simple hool .
за яаж хийхээ бичье.
эхлээд савандаа тос ёроолд нь жоохоон түрхээд өнөө бэконоо тасдаад дасдаад хийнэ. дээр нь өнөө тахианы өвчүү цээжний цул махаа тавиад дээрээс исгэлэн цөцгийгөө асгаад бас дээрээс нь мөөгний соусаа асгаж өгөөд халаагуур жигнэгчийнхээ заалтуурыг 200 дээр тохируулаад л 2 цаг мартчих.
энэ хооронд юу ч хийсэн болно. усанд орж болно. Найз охинтой бол сээгсдсэн ч болно. ер нь яасан ч болно. гадуур зугаалсан ч болно.
би бол 2 цаг банжигдсан гэжугаа.
за тэгээд 2 цаг өнгөрлөө.
өнөөхөө ав одоо. хажуугаар лаазтай ногоон өвснүүд тавиад л тэгээд л цуслана даа.
амархан байгааз хэ хэ хэ
Сэтгэгдэл үлдээх: