Орц.
0.5 кг үхрийн татсан мах
2 хумс сармис, 2 х.халбага ургамлын тос
1 ширхэг дунд зэргийн дугуй сонгино
1 ширхэг ногоон амтат чинжүү
1 шил улаан лоольны соус (Newman's own)
1/2 аяга улаан вино
1 1/2 х.халбага элсэн чихэр
6-8 ширхэг мөөг (Button mushrooms)
3 ш урт ногоон сонгино
1 ц.халбага басил ( basil) эсвэл өөр амтлагч орлуулж болно.
1/2 ц.халбага давс, пэрц тус бүрээс
шпагэтны гоймон
ХИЙХ ДАРААЛАЛ. Сармисаа арилгаад бяцлаад жижиг хэрч, дугуй сонгино, амтат чинжүүгээ шоо дөрвөлжин , мөөгөө хавтгай хэрчээд бэлтгэнэ. Томхон гүн хайруулын тавганд эсвэл өндөр сав байж болно, тосоо халаагаад сармисаа шарлуулна. Татсан махаа нэмээд борлуулна, одоо улаан лоольны соус, улаан вино, сонгино, мөөг, элсэн чихэр, басил амлагчаа нэмээд давс, пэрцээ цацаад хэд хэд хутгаж холиод буцлаад ирэнгүүт нь галаа багасгаад маш зөөлөн гал дээр, (бараг дөнгөж буцлах төдий гал гэсэн үг) 1,5-2 цаг чанана. Зөөлөн гал дээр удаан болох тутам амттай болно.

Ингээд соус болох дөхөхөөр саванд усаа буцалгаад давс тос нэмээд гоймонгоо чанана. Энэ зурагт үзүүлсэн дугуй хэмжигч нь шпагэтны гоймонгоо хэдэн хүний орцоор хийхийг хэмжинэ. Хэмжигч нь 1 2 3 4 хүний орцыг заасан байгаа.

Буцалсан усандаа гоймонгоо хийгээд хооронд нь наалдуулахгүйн тулд хэд хутгаад галаа салгаад савныхаа тагыг таглаад гоймонгоо 10-15 минут жигнэ. Хэт зөөлөн болгож болохгүй, наалдаад нялцаачихна. Яг зурагт үзүүлсэн шиг болох ёстой.

Ингээд таваглаад сонгино, бяслаг цацаад бэлэн боллоо.

Хажууд нь салад, вино.

Тавтай зооглоорой. Шпагэттаа хийцгээгээрэй.

Сэтгэгдэлүүд:
bi odoo solongost amidardag. mongold baihdaa hool eroosoo hiideggui baisiin. zav ch gardaggui baisan. honogiin 24 tsag hicheelee zaagaad, pc shirted ongordog bailaa. er ni bol hool hiih ogt sonirholgui hun l dee. bur baitsaanii salad ch hiij uzeegui yum bn daa bi. odoo ene baidlaa oorchilj hairtai zaluudaa goyo goyo hool hiij ogmoor baih yumaa. gevch medehgui yum ih baina, turshlaga dutaj baina, bas nadad hoolnii aviyas alga. bur minii zurhaid hurtel hool hiih ontsgoi sonirholgui geed bichchihsen baina.!!! odoo bi yaj goyo hool hiij surah ve? end bichseniig duuraigaad hiih geheer endees avch medehgui baina. bas manaih sharagch baihgui bolhoor bolohgui yum bainaa.
gar door engiin beldehed amar hool, saladuudiig zaaj ogooch. bas bi udahgui babytei boloh gej baigaa, minii vkus bainga l oorchlogdood yanz buriin yum idmeer sanagdaad baih yum. tiimees oortoo, bas hairta hundee zoriulj ih zuil surah heregtei baina. nadad tuslaach.
Би үнэндээ монголд байхдаа бас хоол бараг хийдэггүй байсан юм. Хийвэл хэдхэн төрлийн хоолноос өөргүй манайхны ихэнх нь тийм байх,олон төрлийн хоол ч байдаг гэж мэддэггүй байж. Харин энд ирээд л хоол хийж сурч бусдад (дараа дараагын араас ирж байгаа шинэ хүмүүс ажилд орох гэхээр л хоол хийж чадахуу гээд л эхний алхамаас эхэлдэгийг мэдэж байгаа байх) бас хэрэгтэй байх гэж бодоод заах гэж оролдсон юм. Анх ирээд юу авах, юу нь зүгээр, яаж хэрэглэх гээд учрыг нь олох гэж бүтэн нэг жил болсоон. Хэрвээ чи хоол хийж сурах гэж байгаа бол оролдоод л үз. чи хийх сонирхолтой л бол чи чадна. Би яг л чам шиг өөрийгээ өөрчилье,ер нь би юу хийж чадах вэ гэж бодоод хайртай хүндээ амттай хоол хийж өгөх юм шүү гэж бодоод л хийгээд байлаа даа. Бас нэг нөлөөлсөн зүйл энд хүмүүс маш их таргалалт ихтэй, энэ нь юунаас их болж байна вэ гэхээр fast food иддэгээс л болдог . За хэзээ ч ийм хоол идэхгүйдээ гэж бодоод л гэртээ халуун шинэ хоол хийж идэх хамгийн эрүүл гээд л хийгээд байсан даа.
Хэрвээ чи үнэхээр хийхийг хүсэж байгаа бол хийгээд л бай. Тэгээд ч хоол хийх чин зугаатай, одоо миний хобби болоод байгаа шүү. Заавал жоронд баригдсан яг тэр жороор хийх албагүй, өөрчилж өөр зүйл орлуулж болно, өөрөө зохиож болно, чамайг шинээр сэтгүүлнэ гэж боддог шүү. За баахан юм биччихлээ.
Ингээд хийгээд байгаарай, амжилт хүсье. Асуух зүйл байвал anytime.
Бас би Newman's own брэндийн гэж улаан лоольны соус заагаад бна вэ гэхээр олон төрлийн бусад соусаас хамгийн чанартай болохоор сонгодог юм. Бусад брэнд авч үзсэн арай л дутуу санагдсан. Ингээд энэ аргаар хийвэл хэзээ ч тийм асуудалгүй.
хэдэн соус хийхийг оруулнаа.
bi chamd 2:3 comment vldeesen bolovch erduusuu xariu avch chadsangyi ee tegeed yagaad gedgiig n saya l oilgox shig bolloo ali deer veiin chin bichleg deer bicheed xyleegeed bsan n buruu ym bolov uu?za ter ch yaxav chinii tsag zav bas tiim ch ix baidaggyi biz dee bi oilgoj bna aa chinii blog-r ayalax ix durtai bolood bgaa tegeed chamaas 1 xvsex ym gevel sponge cake xiixiig zaaj uguurei net-s xaigaad olson l doo gexdee chi ix xyalbarxan argaar xiixiig zaadag ym shig sanagddag tiim boloxoor chiniixiig l xvleej baiya tegex yy?
za chamd amjilt xvsii
Ширээнд дээрх хоол үнэхээрийн тасархай харагдаж байна аа, хараа л шүлс гойжиж байна ш дээ.
би хоол хийх их дуртай лдаа даанч сүүлийн үед юун хоол манатай л байна хэ хэ амттай харагдаж байна шүү
Шпагеттид 50:50 харьцаатай гахайн болон үхрийн махыг сонгох нь итали классик бөлгөө. Аан бас виноны градус бага байх нь зохимжтой хэт хатуу бус байна гэсэн үг. Мөн шахмал томатны паста байдаг даа тэрийг хийчихэж болно..
nere xutga bish xalbaga sereegeer iddeg xool shdee xexe zaza chamd amjilt martha
Bituu bolgohoor iluu hurdan boldog gej unen shuu neeree. Geed l helchihej baiya. Neeree chi yamar jignuur ashigladag ve? Bi bamboo-aar hiisen jignuur ashigladag yum. Neg problem ni buuzaa bolsonii daraa gyals avahgui bol jignuurteigee naaldchihdag yum. Bi jignuuree PAM-aar spray hiideg bolovch, gyals naaldaad baidag.
WOW! Neeree tegej jignej boloh yum baisht. Hezee ch tiim yum sanaand orj baisangui
Bayarlalaa.
bi buuzaa jignehguigeer iddeg, tegeed l Glenfiddich 15 year single malt tataad l bolchihdog doo? ha ha
sain uu?
Сэтгэгдэл үлдээх: