Өнөөдөр амралтын өдөр болохоор нэг сонирхолтой амттай зүйл хийж идэмээр санагдаад ийм нэг юм хийчихлээ. Тэгсэн юу гэж нэрлэхээ мэдэхгүй пиццаны гурил дээр соус түрхдэг шиг шоколадаа дээр нь чимсэн болохоор нь Шоколадтай пицца гэх ч юмуу эсвэл гамбирны гурил зуурч байгаа юм шиг гурилаа зуурсан болохоор шоколадтай гамбир ч гэх үү бүү мэдээ , ямар ч байсан хийсэн чинь идэж болохоор барах уу амттай болсон шүү.
Орц.

2 аяга гурил
2 ц. халбага исгэгч
1/2 аяга ус, 1/2 ц.халбага давс,
4 х.халбага ургамлын тос
1 х. халбага масло
1/2 аяга шоколадны крэм
1.5 аяга жижиг шоколад (chocolate chips)
ХИЙХ ДАРААЛАЛ. Усаа бүлээсгээд исгэгчээ хийхээд бүрэн уустал хэсэг байлгана. Гурил зуурах савандаа гурил давсаа нэмээд холино. Исгэгч дээрээ тосоо нэмээд хутгаад гурилаа зуурна. Яг л гамбирны гурил зуурч байгаатай адил. Одоо таглаад 1 цаг орчим дулаан газар зуурмагаа хөөлгөнө.
Цахилгаан зуухаа 450 F буюу 230 C градус дээр урдчилан халаана. Гурил хөөгөөд ирэхээр хуурай гурил дээр хэсэг нухаад пиццаны гурил шиг хавтгай элдээд жигнэх төмөр дээр тавиад маслоо хайлуулаад дээгүүр нь багсаар жигд тараана. Одоо халаасан зуухандаа 20 минут жигнэж болгоно.
Ийм бор шаргал болно. Энд харахад тосонд биш халуун зууханд жигнэсэн гамбир шиг байгаа биз. 10минут орчим хөргөөд шоколадны крэмээ түрхээд дээр нь жижиг шоколадаа тараана. Яг л пицца хийхэд соус болон бусад орц дээр нь тарааж байгаа юм шиг .


Бүлээн пиццаан дээр шоколад маань бага зэрэг хайлаад ирнэ.
Ингээд чимэглэж дуусаад пицца зүсэгчээр хуваана.

Зүсэм зүсэмээр таваглана даа.


Сэтгэгдэлүүд:
Giada geed italy huuhen baidag daa, ter neg iimerhuu chocolate pizza hiideg yum. Boloogui bas teriig ni humuus beer-tei ideed baisan, jinhene pizza shig
Сэтгэгдэл үлдээх: